
Түүдэг гал..Хээрийн цай..Ухаалаг
яриа..
..Хуурай гишүү шад пад дуугаран
жижиг улаан очис үсэргэн шатаж.., утаа амтагдсан хээрийн цайг оочингоо, цучил
хөдөлгөн нурманд булсан төмсөө хайх зуураа, одод түгсэн тэнгэр дээш хараад цээж
дүүрэн амьсгал авахад өвсний үнэр ханх тавиад л..Хал үзэж хашир суусан нэгний
нэгийг бодогдуулсан намуун яриаг чагнаад суух би дуртай..
Энэ үед ямар аз
буянаар Монголдоо би төрөв гэсэн цаанаасаа нэг тийм налгар атлаа бардамхан
омогшил төрдөг юм. Та нар тэгдэг үү? Би
лав тэгдэг, тэр бүү хэл сайн морь сайн
буутай байхад ханагар хангай баян нутгийнхаа хишгийг хүртээд амьдрахад нэг их
юм хэрэггүй мэт санагдаад л, Энэ сайхан Монгол газар шороонд эр хүний эрвэлзэж,
дүрэлзэж явах заяанд төрүүлсэн аав ээж, өвөг дээдсийнхээ ач буянд талархаад ч
баршгүй санагддагаа.
...Монгол тав тасарсан ч гүрний
шинжтэй, Могой тав тасарсан ч гүрвэлийн чинээ гэж харамсал аархал хосолсон энэ
үгийг цагийн цавчуурга, түүхийн эрхшээлээр тасарсан мах үсэрсэн цусны дусал, үндэс
нэгтэн нэгэн маань хэлээд:
Бид та нарыг харж явдаг шүү, Та нар их хувь заяатай
УЛС шүү. Даанч та нар бидний харж хүлээж яваад минь хүрэхгүй байна. Танайхан
газар нутгаа уул уурхайн лиценз нэрийн доор зараад гүйж байна. Үүнийг чинь
ашигласан ч учиртай ашиглаж болдоггүй юм уу..? Эмс хүүхнүүд чинь өнгө зоосны
төлөө цусаа бузарлана, эрчүүд та нар нутгаа зоосний төлөө бузарлана, эд олдогоо
олоод явахад та нар бузартсан газар, булингартай цустай үлдэнэ. Ийм Монголоос
бид, бидний хойчис юу хүлээх юм гэхэд надад хэлэх ч үг олдоогүй.
Дэмий л би газар
лиценз зардаггүй шүү дээ гэхчээн болж түүний нүдийг харж чадалгүй уулсын орой
харж зогссон.
Юу билээ? Ийм Монголын төлөө, Ийм
Монголчуудын төлөө бидний өвөгс ганц л амьдрах амьдралаа үрэн байж, модон
илжгэнд хадуулж, зоосны нүхээр цувуулж, үр удмаараа хядуулан, хайртай бүхнээсээ
амьдаараа хагацацгаасан юм гэж үү.
Зэвсэг далайсан дайсанд дарагдаж
байсан гэж үү Монголчууд бид? Үгүй юм билээ харин хувийн өчүүхэн эрх ашгийн
төлөө том эрх ашгийг нураан харийнхантай нийлж халуун цусаа урсгалцаж, эрдэнэ
мэт амиа таслалцаж явсан Монгол үндэстний үргэлжлэл-тэр залуу бид хоёр, дээдэс
өвгөдийн гаргасан алдааны хоёр үргэлжлэл,
хожимдсон ухаарлын гэмшил болж, Зуун Модонд / Монголчууд өөрсдийгөө манжтай
хавсран биесээ хөнөөж байсан газар /
дээрх үгийг хэлэлцсэн билээ.
Хэлэлцсэн ч гэж дээ надад лицензийн наймаачдыг
өмгөөлж хэлэх үг байгаагүй.
...Тиймээ, бидний үе бас л чадсангүй...
...Тиймээ, бидний үе бас л чадсангүй...
МОНГОЛЫН НЭГДСЭН ТӨР буурснаас
хойшхи бидний түүх хагарсан бутарсан, урвасан, худалдсан түүх байдаг юм билээ.
Эрхэм дүү нар минь та нар олж заавал уншаарай.
Мөн мөнгө мэдлийн төлөө бүгдийг
худалдаж чаддаг тэдгээр хүмүүсийн үргэлжлэл та нарын ирээдүйг юу болгосныг мартахгүйгээр санаж аваарай.
...Амь таслах дайсан араас нэхэж
ирэхэд цуцсан морьдийг минь юүлж, өөрсдийн морьдийг өгч зугтаалгаад, өөрсдөө
явгаран, нэхэж ирсэн дайсны олзонд орж эрхшээлд нь хэдэн үеэрээ бэтгэрэн
шаналж, МОНГОЛ ТӨР, ҮНДЭСТНИЙ голомтыг чадан ядан авч явахыг оролдож байгаа
биднийг, сэтгэлийнхээ гүнд горьдон найдан харж яваа
ЭРИЙН ХУГАРХАЙ болсон ДЭЛХИЙН
МОНГОЛЧУУДЫНХАА хийморийн галыг нь асаахаар
БИЕ ХҮН, ХҮЧИРХЭГ МОНГОЛ ИРГЭН
болоорой
Дүү нараа ТА НАРТ бидний ИРЭЭДҮЙ бий...
Б.Батзориг
Зуун мод-Тэрэлж
2008.08.19
http://7burkhan.blogspot.jp/2012/11/blog-post.html
Зуун мод-Тэрэлж
2008.08.19

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16003
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих