Хэрлэн Бар хот нь 10-11 дүгээр зууны үед байсан Кидан улсаас тус улсын нутагт байгуулсан олон хотын нэг бегөөд Кидан улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг батлаж байна.
Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м. урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м. зузуаан нь 3-3.5м байна. Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд. хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 3 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ. Хэрлэн бар хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна.
Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу. зээбад зэрэг юмсын дүрс олон гарчээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1609
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих