Аймгийн засаг даргын захирамжаар хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан
ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар газар
дээр нь ажиллахаар Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн
захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хууль зүйн хэлтсийн даргаар
ахлуулсан ажлын хэсгүүд өнөө өглөө 3-н чиглэлд гарлаа.Ажлын хэсгийн
бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал
жуулчлалын газрын холбогдох мэргэжилтэнгүүд багтан ажиллах юм.Одоогийн
байдлаар манай аймгийн нутагт цасан бүрхүүлгүй, хуурайшилт ихтэй байгаа
бөгөөд Дашбалбар сумын нутгаар хуурайшилтын түвшин хамгийн өндөр буюу
түймрийн аюултай түвшинд байгаа юм.Энэ эмзэг үед хүний амь нас эрүүл
мэнд, эд хөрөнгийн хохирол, гамшгаас урьдчилан сэргийлэх нь нэн чухал
юм.Аймаг орон нутгийн зүгээс ч энэ тал дээр онцгойлон анхаарч сум орон
нутагтайгаа хамтран ажиллаж,урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө санхүү
үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгөх, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх
тал дээр ажиллах юм.Аймгийн зүгээс эхний ээлжинд эргүүл шалгалтын ажил
болон сэрэмжлүүлэх арга хэмжээнд зориулж зардлуудын шийдвэрлэжээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16152
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих