-Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу?
-Сонгуулийн хуулийг сонгуулийн жил болохоос зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн НҮБ-ээс гаргасан конвенцид манай улс нэгдэн орсон. Энэ үед Сонгуулийн хуулийг өөрчлөх нь хууль бус үйлдэл болно. Сонгуульд оролцох, нэр дэвших хүмүүст тэгж боломж олгох ёстой. Сонгууль дөхсөн үед сонгуулийн хуулийг өөрсдийн хүслээр өөрчлөх нь байж боломгүй зүйл юм. МАН-ын бүлэг шаардлагатай бол жагсаалтаа болиод 76 гишүүнээ тойргоос сонгох хэрэгтэй гэж үзнэ. МАН-ын бүлэг энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй.
-Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалтыг тусгаагүй тул өөрчилж болно гэж гишүүд яриад байгаа шүү дээ?
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ олон улсын конвенци, УИХ-ын тогтоол байгаа шүү дээ. Тэгш боломжийг олгох ёстой. Хэн нэгэндээ давуу тал бий болгох хууль батлах юм бол ард иргэд хүлээн авахгүй.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих