УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөрүү цагдаагийн тусгай албаныхан хүчээр нэвтэрч багагүй шуугиан дэгдээгээд байна. Тус үйл явдал яг одоо Баянгол зочид буудлын Х.Баттулгын өрөөнд болж буй юм.
Цагдаагийнхан хамгаалалтад авсан тус барилга руу Хотын дарга Э.Бат-Үүл орсон боловч дөнгөж сая буцаад гарч ирлээ. Тэрбээр, орохдоо "Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж байгаа биз дээ. Нэгжлэг хийхэд яагаад цагдаагийнхан барилгыг хамгаалалад авдаг юм. Би сая Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараад үзэх гэж ирлээ. Х.Баттулга байна уу. Хаана байна” гэсээр орсон боловч гарч ирэхдээ "Албаныхан хүмүүстэй уулзах гээд чадсангүй” гэсээр гарч ирлээ.
Т.Гэрэл
Zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих