Өнгерсөн 1О жилийн хугацаанд аймаг, сумын Засаг даргын захирамжаар 26236 иргзнд 3233,6 га газар өмчлүүлсэн дүн мэдээ байна.
Үүнээс 6505 иргэн өөрийн эзэмшиж байсан газраа өмчилсөн бол 19731 иргэн 2384,47 га газрыг шинээр өмчилжээ. Энэ жил Баянтүмэн суманд 17,7 га-г 59 иргэнд, Баян-Уул суманд 30,3 га-г 117 иргэнд, Булган суманд 6,16 га га-г 80 иргэнд, Халхгол суманд /1-р баг/ 42 га-г 75 иргэнд гэхчлэн 12 суманд 268,8 га газрыг иргэдэд өмчлүүлэх юм байна. Чулуунхороот сум хилийн бүсэд харьяалагддаг учир тус суманд газар олгодоггүй гэнэ.
Харин аймгийн төвд газар олгох газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хараахан батлагдаагүй байгаа юм. Учир нь өмнөх жилүүдэд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын төлөв байдал, нөөц, чанар, суурь судалгаа, тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээний мэдээлэлд тулгуурлан боловсруулж байгаагүй дутагдалтай тал байсан учир энэ удаад төр, иргэний хэрэгцээ шаардлагыг хангасан, зах зээлд хэрэглэгдэхүйц байхаар бодож төлөвлөжээ.

Одоогоор "Инженер геодези" компанийн хийсэн төлөвлөгөөг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар танилцуулахаар илгээгээд байна. Тиймээс тун удахгүй Хэрлэн суманд олгох газрын байршил хэмжээ бэлэн болох юм.
Дорнод
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=166
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих