
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 50-иас илүү хувь нь 18-30 насны иргэд байгаатай холбогдуулан манай улс НҮБ-ын Хүүхдийн сангаас 624 мянган тун вакциныг 948.3 сая төгрөгөөр захиалжээ. Тус вакцин нь энэ сарын 10-ны өдөр ирсэн бөгөөд орон даяар 18-30 насны иргэдийг вакцинжуулах аян энэ сарын 12-ноос эхлээд байна. Тодруулбал, "Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай тус нэмэлт вакцинжуулалтад 1986-1998 онд төрсөн иргэд хамрагдах юм.
Энэ насны 600 мянга гаруй иргэнийг орон даяар байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар болсон аж.
Манай аймагт энэ насны 11751 мянга гаруй иргэнийг байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар аж. Одоогоор манай аймагт вакцинжуулалт 35 хувьтай явагдаж байна. Байнгын цэг нь вакцин хийдэг томоохон өрхийн эмнэлгүүдэд байрлах бол түр цэг нь албан байгууллага, сургуулиудад очиж иргэдийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид тус вакцинд хамрагдлаа.
Улаанбурхан өвчний голомтын дархлаажуулалтанд хэн хамрагдах вэ?
Голомтын хавьтал болсон 6 сараас дээш бүх насны хүмүүс
Улаанбурханаар өвдөөгүй буюу өвдсөн эсэхээ мэдэхгүй
Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй
Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон
Дархлаажуулалтын дараа дараах урвал гарч болно.
Вакцин хийлгэсний дараа 24 цагийн дотор тарьсан хэсэг газар бага
зэрэг эмзэглэлтэй байж болох ба энэ нь 2-3 хоногийн дараа эмчилгээ
шаардлагагүйгээр арилна.
Вакцин хийлгэснээс 7-12 хоногийн дараа хөнгөн халуурч болно.
7-10 хоногийн дараа тууралт ажиглагдаж, 2 хоног үргэлжилж болно.
Хэн тариулахгүй вэ?
Дархлаа дарангуйлах эм ууж, туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
Халуурсан, цочмог халдварт өвчин, жирэмсэн, хурц цус багадалт, бөөрний хурц дутагдалтай
Имуноглобулин хийлгэсэн эсвэл цус сэлбүүлсэн
Неомицин тариулсан эсвэл неомицин, өндгөнд харшилтай,
Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчтэй /хавагнах, амьсгаадах, хөхрөх гэх мэт/.
Дархлааажуулалтыг хаана хийлгэх вэ?
Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд
Халдвар гарсан гэрийн голомтонд
Хавьтагсадад цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудаар харьяалалын ДЭМТ, ӨЭМТ-үүд хийж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих