Азийн топ модель С.Сарнай арлын Япон оронд олон жил амьдарч, "Азийн гоо үзэсгэлэн" хэмээн цоллуулж явсан. Монголын "Play boy” сэтгүүлийн анхны дугаарыг хүртэл чимээд авсан тэрбээр шинэ оны босгон дээр ээж болсноо олонд зарласан юм.
Хэсэгтээ л нам гүмхэн амьдарч байсан модель бүсгүй саяхнаас "Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож чамгүй авьяастай гэдгээ харуулж байгаа билээ. Нэвтрүүлгийн гурав дахь дугаарт тэрбээр "Хар сарнай” хамтлагийн дуучин Амрааг дуурайж дуулан дуучдыг ялан ээлжит дугаарын ялагч болсон юм.
А.Амин Time.Mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих