УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдааны эхэнд энэ долоо хоногт байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын даргын мэдээллийг сонсч, бүлгийн гишүүд санал солилцсон байна. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ. Нийт 23 асуудлаас бүрдсэн уг тогтоолын төслийг дөрвөн үндсэн чиглэлд хувааж авч үзжээ.
Нэгдүгээрт, өнөөдөр үүссэн байгаа эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжээ дэмжиж, татварын таатай орчингбүрдүүлэхчиглэлээр Их хурал, Засгийн газар ажиллах ёстой. Мөнгө санхүүгийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болж буй хүнд суртлыг багасгах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатай.
Тухайлбал, тусгай зөвшөөрөл болоод түүнтэй адилтгах төрөл бүрийн зөвшөөрлийн тоо хэмжээг бууруулж, холбогдох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх. Ялангуяа бизнес эрхлэгчид учирдаг давхардсан хяналт шалгалтынг зогсоох талаар тодорхой чиглэлд Засгийн газрыг ажиллуулахаар тусгасан байна.
Гуравдугаарт, манай улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 70-80 орчим хувь нь эрдэс баялгийн салбарыг зорьдог. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд уул уурхайн сал-барын хууль эрхзүйн орчинг хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох, төрийн оролцоог хумих чиглэлээр ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахаар тогтоолд тусгажээ.
Дөрөвдүгээрт, хөгжлийн бодлого, төсөв зээлийн бодлоготой холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгч, Өрийн удирдлагын тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг яаравчлан боловсруулж батлуулах ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ. Үүнээс гадна Монгол Улсыг зорин ирж буй жуулчин болоод мөнгөний урсгалыг дэмжих, орлогын олон сувгийг нээж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор визний таатай нөхцлийг бүрдүүлэх зэргийг тогтоолд тусгасан байна. Түүнчлэн Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог эргэж харах цаг болсон учраас хувьчлалын хөтөлбөрийг хаврын чуулганаар баталж. 2014, 2016 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн байна.
Үүний дараа сэтгүүлчид УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас дараах асуултад хариулт авсан юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж болзошгүй нөхцөл үүсээд байна. Энэ тохиолдолд Засгийн газар унах боломж бүрдэнэ. Сайд нарын 50 хувийг шинээр томилох нөхцөлд Засгийн газар автоматаар унадаг?
-Шийдвэр эцэслэгдээгүй байна, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийнэ. Унасан саналаа буцааж сэргээхэд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шаардлагатай болно. Магадгүй санал дэмжлэг хүлээхийг үгүйсгэх аргагүй. Дэмжигдэхгүй одоогийн саналаараа хууль батлагдвал Ерөнхийлөгч хуулийн төсөл дээр хэсэгчлэн буюу бүхэлд нь хориг тавих бүрэн эрх бий. УИХ хуулийг ёсчлон баталсны дараа тав хоногт багтаж Ерөнхийлөгч хориг тавих бололцоотой Гэхдээ энэ бүхнийг урьдчилан хэлэх боломжгүй.-Хуулийн төслийг хугацааг урагшлуулбал хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн гэсэн. Энэ талаар?
-Ухаалаг төрийн хэлэлцүү-лэг дээр Ерөнхийлөгч "Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрвээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах болвол улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэх учраас хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн байгаа.-УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Дөрвөн гишүүн эсрэг кноп дарсан. Дөрвөн гишүүнд нам хариуцлага тооцно гэсэн мэдээлэл байна. Хариуцлага тооцсон нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
-Бүлгийн хуралдаанаар энэ асуудал яригдаагүй. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-аас эцсийн шийдвэр гараагүй байна. Ардчилсан намын дүрэмд зохицуулалт байдаг. Хэрэв Засгийн газрыг огцруулсан тохиолдолд гэсэн өгүүлбэрээр бий. Тодруулбал, Ардчилсан намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас гаргана.-УИХ-ын гишүүн өөрийн сонголтоо хийсэн байхад яагаад ийм арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг билээ. Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах нь үүрэг байдаг. Гэхдээ энэ асуудал дээр эцсийн шийдвэр гарахыг хүлээх хэрэгтэй.-Ардчилсан намынхан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Авлигатай тэмцэх газарт өгсөн гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ. АТГ-т өгсөн бол үндэслэл нь юу юм бол?
-Сая бүлгийн хуралдаан дээр энэ тухай ярьсан, тийм зүйл байхгүй юм билээ.П.Дөлгөөн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1715
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих