Монгол улсын арслан Хас-Очирын Өлзийсайхан
Удамт бөх Улсын арслан Х.Өлзийсайхан 1903 онд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт мэндэлжээ. Монгол бөхийн түүхэнд нэг гэрийн ах дүүс, аав хүү гээд үе удам дамжсан бөхчүүд нэлээдгүй бий. Х.Өлзийсайханы өвөг эцэг Саманд нь Даншгийн заан, эцэг Хас-Очир нь 1903 оны Даншгийн арслан, өөрөө Ардын Төрийн наадмын арслан, түүний хүү Ө.Эрдэнэ-Очир нь мөн Улсын арслан цолтой, чөлөөт бөхийн спортын гавьяат мастер юм.
Х.Өлзийсайхан арслан 17 настайдаа орон нутгийн наадамд барилдаж эхэлжээ. 22 настайдаа цэргийн албанд татагдан, Тамсагбулагийн цэргийн ангид алба хааж байх үедээ Дорнод аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртжээ. Ийнхүү хүч, бяр нь ид ирэн дээрээ ирсэн Х.Өлзийсайхан 1934 онд анх удаа Улсын баяр наадмын 1024 бөхийн оноо дансанд нэрээ бүртгүүлэн барилджээ. Улсын наадамд анх барилдсан жилээ "5-р дивизийн” Х.Өлзийсайхан алдарт "Боохой” Д.Данзангаар 7 давж шууд улсын заан цол хүртэж байжээ. Ингээд 7 жилийн дараа 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн түүхт ойн баяр наадамд үзүүр, түрүүнд Б.Түвдэндорж аваргад унаж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн байна.
- 1934 онд 1024 бөхөөс 7 давж улсын заан
- 1935 онд 720 бөхөөс 5 давсан
- 1936 онд 1024 бөхөөс 5 давсан
- 1937 онд 896 бөхөөс 6 давсан
- 1938 онд 1024 бөхөөс 5 давсан
- 1939 онд 512 бөхөөс 5 давсан
- 1940 онд 512 бөхөөс 5 давсан
- 1941 онд 512 бөхөөс 8 давж үзүүрлэн улсын арслан
- 1942 онд 360 бөхөөс 5 давсан
- 1943 онд 512 бөхөөс 5 давсан
- 1944 онд 512 бөхөөс 6 давсан
Эх сурвалж: Ssport.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих