Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай ээлжит цахим хурлаа
хийлээ.Хурлаар цаг үеийн асуудлаар болон УИХ, Засгийн газрын тогтоол
шийдвэрүүд, Аймгийн ИТХ, Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн
биелэлт хэрэгжилтийн талаархи зарим үүрэг чиглэлүүдийг өглөө.Сумдын
удирдлагуудын зүгээс өнгөрсөн 4-р сард зарим сумдад гарсан ой хээрийн
түймрийг унтраахад гарсан зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар
аймгийн удирдлага холбогдох албаныханаас тодруулсан юм.Түймэр унтраахад
зарцуулсан шууд зардлын мөнгийг 5-р сарын эхэнд захирамж гаргаж
гаргахаар болсон боловч сумдууд зардлын анхан шатны баримтыг дутуу
ирүүлж байгаагаас шилжүүлэг хийгдэхгүй байгаа талаар АЗДТГ-н Санхүү
төрийн сангийн хэлтсээс санууллаа. Мөн түймрийн улмаас орон гэргүй
болсон иргэдийн орон байрны асуудал, 5-р сард шуурсан хүчтэй шуурганы
улмаас дээвэр нь хууларсан байрнуудын асуудлыг Улсын Онцгой комисст
материалын явуулсан одоогоор хариу ирээгүй байгаа талаар сумдын
удирдлагуудад мэдээллээ. Аймгийн засаг даргын зүгээс энэ цаг үед
Сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан хуулийн хүрээнд
ажиллах, сонгууль гээд төрийн ажлыг цалгардуулахгүй байхыг сумдын
удирдлагуудад үүрэг болголоо.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17316
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих