Сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн л юм сонсогдох. Нэг бодлын ичмээр ч юм шиг, нөгөө бодлын аймаар ч юм шиг. Сүүлийн үед олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа нэгэн бичлэг цацагдсан. Тэр бол Баянгол дүүрэгт УИХ-д нэр дэвшиж буй дуучин Нара руу Ганбууш дайралт хийж буй бичлэг юм. Энэхүү бичлэгийг тус тойрогт нэр дэвшиж буй С.Эрдэнэ сайд захиалсан гэх. Гэвч энэхүү хар пиар нь эсрэгээрээ Нараг өрөвдүүлэх тактик болж хувирав. Өөрөөр хэлбэл, хүмүүс Ганбуушийг үзэн ядаж, Нарад улам талтай болов. За энэ ч яахав. Тэгвэл Ганбууш УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй тун адилхан гэдгийг фэйсбүүкчид илэрүүлжээ. Үнэхээр л адилхан харагдана. Л.Эрдэнэчимэг гишүүнийн хувьд 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, УИХ-д гарч ирсэн. Түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэж байсан ч дарга нарынхаа хойгуур, урдуур нь гүйсээр байгаад Сонгинохайрхандаа дахин нэр дэвшихээр болсон. Тэрбээр анх УИХ-д суухдаа нүүрэндээ мэс ажилбар хүргээгүй байв. Харин чуулган хэсэг завсарлах хойгуур хамраа өндөрсгөж, эрүүгээ янзлуулан тэс өөр хүн болон орж ирсэн түүхтэй. Түүнийг "Гишүүн болохоосоо өмнө нүүрнийхээ өө сэвийг янзлуулахгүй яав даа” гэх хүмүүс байв. Харин Ганбуушийн хувьд мэс ажилбарын хүчээр эмэгтэй хүн болж өнгө зүс ороод байгаа. Тэгэхээр нүүрэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн хүмүүс хоорондоо ийм адилхан болчихдог юм байна гэж дүгнэлт хийхээс өөр замгүй. Тэднийг "Яг түүн шиг” шоунд оруулбал түрүүлэх нь гарцаагүй шүү.
С.МАРАЛ
Jirgee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих