Монголын U16 насны эрэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо дөнгөж сая хийн 45:19 харьцаатай Италийн багийг хожлоо.
Манайх хэсгийн тоглолтондоо Словенид хожигдон АНУ-ын багийг хожсон тул эдгээр багуудын хоорондын тоглолтоос хамаарч хагас шигшээд шалгарах байлаа. Маш ширүүн тоглолт болж төгсгөлийн 2 минутанд АНУ-ын баг 2 онооны илүү болсон ч Словеничуудын найдвартай шидэлт, системтэй сагсан бөмбөгийн машин нь ажиллаж хожсоноор Монгол Улсын эрэгтэй баг шигшээ тоглолтонд шалгарч чадлаа!!
3 цагийн дараа тэмцээн зохион байгуулагч, А хэсгээс 1-р байраар шалгарсан Австрийн багтай тоглоно.
Манай охидуудын хувьд өнөөдөр маш чухал 2 тоглолтыг хийнэ.
Талын хөх чонын үр сад охид, хөвгүүддээ хийморь золбоотой тоглолтоо үргэлжлүүлэн тоглож амжилтын дээдийг гаргахыг хүсье!!!!

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17707
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих