-Тэрслүү үг-
Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг Чингис нэртэй болгочихоод байхад Увс
аймгийн Улаангом хотыг Галданбошигт хэмээн нэрийдэхэд яагаад болохгүй
гэж.
Шинэ оны өмнөхөн Хэнтийнхэн аймгийнхаа төвийг Чингис нэрээр солилоо. Их
эзэн Чингис хааны өлгий нутаг хэмээн онгирдог Хэнтий аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас нутгийн иргэдийнхээ дунд Өндөрхаан нэрийг
Чингисээр солих талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулжээ.
Санал асуулгад оролцогчид нутгийн удирдлагын санаачилгыг 100 хувь
дэмжсэнээр аймгийн төвөө Чингис хэмээн нэрийджээ. Орон нутгийн
удирдлагууд том толгой гаргаж аймгийнхаа нэрийг өөрчилсөн мэт харагдавч
нэр солих нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийн асуудал
болохыг дараах хуулиудад заасан байна.
Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нутгийн өөрөө удирдах
байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг
дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж
шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг
шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” хэмээн заасан байна.
Эцэг хуульд нэр солих дархан эрхийг нь ийн баталгаажуулснаас гадна Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн
холбогдох заалтууд Хэнтий аймгийн ИТХ буруу үйлдэл хийгээгүйг батлаад
байгаа юм.
Хэн сүйхээтэй нь он удаан жил овоглож ирсэн нэрээ сольж, орон нутгаас төрсөн үндэсний баатрууд, түүхэн хүмүүсийнхээ нэрээр аймгаа нэрлэж болох нь ээ.
Тийм бол Увс аймгийн Улаангом хотод тархай бутархай байсан баруун монголчуудыг нэгтгэж Зүүн гарын хаант улсыг байгуулсан Галданбошигт хааны нэрийг хайрлая. Хөвсгөлийн Мөрөн хотыг Хотгойдын шадар ван Чингүнжаваар овоглож яагаад болохгүй гэж. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг Өндөр гэгээн Занабазарын нэрээр мөнхжүүлэхэд болохгүй юмгүй.
Гэхдээ хэн сүйхээтэй нь он удаан жил овоглож ирсэн нэрээ сольж, орон
нутгаас төрсөн үндэсний баатрууд, түүхэн хүмүүсийнхээ нэрээр аймгаа
нэрлэж болох нь ээ.
Тийм бол Увс аймгийн Улаангом хотод тархай бутархай байсан баруун
монголчуудыг нэгтгэж Зүүн гарын хаант улсыг байгуулсан Галданбошигт
хааны нэрийг хайрлая.
Хөвсгөлийн Мөрөн хотыг Хотгойдын шадар ван Чингүнжаваар овоглож яагаад
болохгүй гэж. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг Өндөр гэгээн
Занабазарын нэрээр мөнхжүүлэхэд болохгүй юмгүй.
Дорноговь аймгийн Сайншанд хот ч юунаас дутах вэ. Говийн ноён худагт
Дулдуйтын Данзанравжаа энэ нутгаас төрсөн. Чингис хотын адилаар нутгийн
иргэдийн дунд санал асуулга явуулахад 100 хувийн дэмжлэг авах найдвар
байна.
Нутгийн удирдлагууд нэр сольсон шигээ ажил хийсэн дүр эсгэх нь ард
иргэдийн амьжиргаа хийгээд орон нутгийн хөгжилд ямар хөшүүрэг авчрав.
Өндөрхаан нэрийг Чингис хаан болгосноор хэнтийчүүдийн амьдралд ямар
өөрчлөлт гарав? гэвэл босож ирээд зоригтой дуугарах хүн алга.
Чингис хаан хэмээн цээжээ дэлдэхийн зэрэгцээ оноосон нэртэйгээ холбоотой
ямар бүтээн байгуулалт хийв гэвэл үзүүлэх юмгүй суугаа нь ичих шалтгаан
мөн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэнтийчүүд юу хийв. Эзэн Чингис
хааны төрсөн нутаг гэж түүхэнд тэмдэглэгдсэн Дэлүүн Болдог хэмээх газар
олон жилийн өмнө босгосон хөшөөнөөс өөр үзүүлэх юмгүй л сууна.
Жуулчдыг ая тухтай, сэтгэл ханамжтай аялуулах тал дээр Хэнтийнхэн даанч
дээ гэмээр хариуцлагагүй ажилладаг. Морь унуулах, Онон Балжийн сав
газрын байгалийн үзэсгэлэнт газрыг гайхуулахаас өөр жуулчдын ая тухыг
хангах тал дээр хөдөлмөр гаргаж, сэтгэл шингээсэн зүйлээр даанч маруухан
даа, Чингис хот маань.
Мөн Чингис хотын сурагчид "Монголын нууц товчоо”-ны хаанаас нь ч асуусан
мэддэг байвал сайн сан. Тийм бол нэрээ өөрчилсний мөн чанар, утга учир
оршино.
Нэр сольсноор албан бичиг, тамга тэмдгийг өөрчлөхөөс эхлээд орон нутгийн
ядмагхан төсөвт дарамт болно. Хэнтий аймгийн удирдлагууд нэрээ өөрчлөх
болсноо Засгийн газар, Ерөнхий сайдад албан бичгээр уламжилсан ч
гүйцэтгэх засаглал хуулийн хамгаалалтад нь хавчигдан юу ч хийж чадаагүй,
мэл гайхаж цэл хөхрөн хоцорсон.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Засгийн газар лав Өндөрхааны нэрийг Чингис
хаан болгох шийдвэр гаргаагүй” хэмээн мөрөө хавчин суусныг санаж байна.
Үнэндээ Засгийн газар ямар ч зохицуулалт хийж чадаагүй. Ийм байдал дээрх
жишээнд өгүүлснээр цаашид давтагдахгүй гэх баталгаа алга.
Аль нэг аймгийн Засаг даргын тархинд хотынхоо нэрийг өөрчлөх санааны үр
хөврөл бүрэлдсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй. Улс орны хөгжилд нэмэр хандив
болохгүй, ард түмний амьжиргаанд ач тусаа өгөхгүй нэр өөрчлөх хийрхлийг
Чингис хотоор цэглэе.
GOGO MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих