Сонгууль болоход хоёр хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс тус тус сонголтоо хийх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгогч та саналаа өгөхдөө УИХ-ын гишүүнээр хэнийг сонгохыг хүсч байна, мөн оршин суугаа газрынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр хэнийг сонгохыг хүсч байна тэр хоёр хүнээ сонгох учиртай.
Санал хураах хэсэг дээр очиход танд саналын хуудас өгнө. Саналын хуудас хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хар зураасны дээд талын хэсэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байрлаж байгаа. Харин хар зураасны доод хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэрс байх юм.
Саналаа өгөхдөө:
Сонгогч та "А” намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч "Б”-г дэмжиж байгаа бол түүний нэрний өмнөх дугуйг будна. Дараа нь зураасны доод талд байрлах аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй "Б” намын "С”-ийг дэмжиж байгаа бол мөн л түүний нэрний өмнөх дугуйг будна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих