Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсандаа "Хасагдчихлаа гэсэн шиг шоу гэж санаа зовох юмгүй, сайхан өдөр хүртэл нэг тайван унтсан байна. "Яг түүн шиг” шоу Монголд зохиогдсон хамгийн их үзэгчтэй, хамгийн супер шоу байж чадлаа. Ийм сайхан төсөлд Монголын домог болсон шилдэг оролцогчидтойгоо хамтдаа хамгийн анхны оролцогчид болсон нь миний амьдралын гайхалтай сайхан цаг үеийн хэлхээс дурсамж боллоо.
Үргэлж дэмжиж урам хайрлаж мэссэжээ илгээсээр байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа талархлаа. Хүмүүсээ бие биедээ үргэлж сайн сайхныг хэлж, хүсэж байгаарай. Би та хэдийн урмын үгээр цэнэглэгдэж, улам хүчтэй итгэлтэй болж, өдий есөн дугаар хүртэл шантралгүй зүтгэж чадсан юм шүү” хэмээн бичиж сэтгэлийн үгээ дэлгэсэн байна.
С.Цахиур
 
                Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        

Сэтгэгдэл бичих