ЭЕШ-ын оноо гарч элсэгчид батламжаа гардаж эхэлсэн. Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтын шалгуулагчийн булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харж байгаа юм. Орон нутгийн дунд сургууль төгсөгчдөд аймгийн Боловсролын газраар нь дамжуулан батламж тараах ажил эхэлж буй юм байна. Тэгвэл БСШУ-ны яамнаас аймгуудыг элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн амжилтын дунджаар нь жагсаажээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 37203 залуус өгсөн бөгөөд Дорнод аймаг хоёрдугаар байрт оржээ.
dtoday.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих