
Хууль зүйн байнгын хорооноос АТГ-ын даргад томилохыг дэмжсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж магадгүй аж. Ингээд АТГ-ын даргад нэр дэвшиж буй Х.Энхжаргалын товч намтарыг хүргэж байна.
Авлигатай тэмцэх газрын даргад санал болгосон Хүрэлсүхийн Энхжаргал нь
- 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль,
- 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр
- 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.
- Мөн тэрбээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.
- Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна.
АТГ-ын даргад түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэшил, удирдан зохион байгуулах, ажил хэрэгч чанарыг үндэслэн томилуулахаар хуулийн дагуу санал болгожээ.
Ч.Болд
etoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих