Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэн аймгийн шинэ удирдлагуудыг сонголоо. Хурлын даргаар Л.Хишигтогтох, тэргүүлэгчээр нэр бүхий 11 төлөөлөгч сонгогдсон тухай бид мэдээлсэн.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн засаг даргад ИТХ дахь олонхийн бүлэг МАН-аас одоогийн засаг дарга М.Бадамсүрэн, засаг дарга асан Д.Одбаяр нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн юм. Ингээд санал хураахад, МАН-ын хорооны дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн олонхийн дэмжлэг хүлээж, аймгийн засаг даргаар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.
ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн зөвшөөрснөөр засаг даргын бүрэн эрх баталгаажина.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих