Монголын нэг өдөр зураглалаар эхэлсэн Монгол наадам Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлснээр албан ёсны нээлтээ хийлээ.
Тэрбээр наадмын нээлтийг найм дахь жилдээ хийж буй юм. Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлснийхээ дараа есөн хөлт цагаан тугандаа мөргөхдөө бөх мэт хангарьдын дэвэлтээр дэвж наадамчин олныг хөгжөөв.
Зэсэн шаргал дээлээр гангарсан түүний энэхүү "дэггүйтэл" хуран 
цугласан олны "эгдүү"-г хүргэв бололтой. Ерөнхийлөгч өмнөх жилүүдэд есөн
 хөхөлт цагаан тугаа тойрч байсан удаагүй. Тэрээр тугаа тойрохдоо дэвнэ 
гэж дотроо төлөвлөсөн ч хэнтэй ч зөвлөөгүй гэдгээ телевизийн ярилцлагын 
үеэр онцоллоо. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түүнийг уран, сайхан харагдаж 
байна гэж урамшуулжээ.   
		
 
                Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        

Сэтгэгдэл бичих