Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо "Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд боллоо.
Жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа "Жүдо бөхийн тамирчдын хувьд Хандгайтад бэлтгэлтэй байгаа. Бидний эхний ээлжийн тамирчид энэ сарын 28-нд Бразилийг зорино. Өнөөдөр бүх тамирчдаа төлөөлөн тангараг өргөлөө. Сэтгэгдэл маш өндөр байна” хэмээв.
Харин боксын тамирчин Д.Отгондалай "Өнөөдөр Монголын ард түмэн болон Төрийн тэргүүнүүд маань Риод оролцох тамирчдаа гаргаж өгч байна. Ингэж гаргаж өгч байгаад нь сэтгэгдэл маш их хөдөллөө. Тэр хэрээрээ итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж, тэмцээндээ амжилттай оролцоод ирэх болно. Манай баг тамирчид бүгд бэлтгэл сургуулилт сайн байгаа учраас тэцмээнд амжилт үзүүлнэ гэж бодож байна. Бид Монгол эх орноосоо энэ сарын 24-нд мордоно. Боксын тоглолт ирэх сарын 5-наас эхэлнэ. Миний хувьд анхны тоглолт наймдугаар сарын 5-16-ны хооронд олимп дуустал тоглох байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Бразилийн нийслэл Рио Де Жанейро хот болон Улаанбаатар хотын цагийн зөрүү олон учраас энэ сарын 24-нд жүдо болон боксын тамирчид эх орноосоо мордох юм байна.
Г.Тэгшсүрэн
shuud.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих