Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг "Үндэсний цом- 2016" тэмцээн энэ сарын 8-14-нд Сүхбаатар аймгийн төвд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тэмцээн анх удаа орон нутагт болох гэж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ жилийн шагналын сан 30 сая төгрөг юм. Энэ удаагийн тэмцээнд уламжлал ёсоор 21 аймгийн шигшээ баг хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Дашрамд сонирхуулахад, 2015 оны Үндэсний цомд Сэлэнгэ аймгийн баг түрүүлж, 16 сая төгрөгийн эзэд болж, шилжин явах цомыг хүртэж байсан билээ.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18529
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих