Живсэн "Севол" хөлөг онгоцны хэрэгт хариуцлага хүлээж тушаалаасаа огцрохоо БНСУ-ын Ерөнхий сайд Чон Хонвон 27-ны үдээс өмнө мэдэгдсэн бөгөөд онгоцны осолд өртсөн зорчигчдын ар гэрийнхнээс уучлал хүсжээ.
Ослын дараах аврах ажилд олон хүндрэл тулгарч байгааг Чон Хонвон хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын хувьд, хариуцлага хүлээж, тушаалаасаа огцрох ёстой. Аврах ажлын шаардлагаас үүдэн тушаалаасаа огцрохоо одоо сая мэдэгдэж байгаа нь дахин хариуцлага алдахаас сэрэмжилсэн хэрэг гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих