Есдүгээр сарын хоёронд буюу маргааш Тарбагатайн районы Десятниково тосгон албан ёсоор "ОХУ-ын хамгийн сайхан тосгоны холбоо”-ны гишүүн болох гэнэ.
Холбоо нь хөдөө орон нутгийн суурин, тосгонуудыг нэгтгэж хамгаалдаг ба "Оросын хамгийн сайхан тосгон" шалгаруулахдаа, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөгжлийн үйл явцад орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих, хөдөө орон нутгийн сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор, түүх, соёлын болон байгалийн өв бүхий шилдэгийг тодруулдаг байна. Холбооны вэб хуудас "амьд" (мартагдсан музей биш) 2000-аас дээш хүнтэй наад зах нь хөдөө орон нутгийн амьдралын хэвшил хадгалагдан үлдсэн тосгон, хотхон, хот, бусад хөдөө орон нутгийн суурин байх юм бол манайд нэгдээрэй гэж уриалдаг аж.
Есдүгээр сарын хоёронд эдгээр тосгоны тоонд албан ёсоор Буриадын тосгон орно. 2015 онд тус тосгоныг хэд хэдэн шалгуурт үндэслэн сонгож, улс орны хамгийн сайхан тосгоны холбооны гишүүдтэй туршлага солилцон Францад судалгааны айлчлал хийхэд өөрсдийн төлөөлөгчөө илгээж байжээ.
Наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 3-ны хугацаанд "ОХУ-ын хамгийн гоё тосгоны холбоо"-ны ерөнхийлөгч А.В. Мерзлов, дэд ерөнхийлөгч И.И. Кулинцева нар Буриадад айлчилж байна. Тэд Буриадын хөдөө орон нутгийн таван сууринг 2016 оны ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгон тэмцээнд оролцуулахаар судалгаа хийж байгаа аж. Тэдгээрийг Буриадын эдийн засгийн яамнаас Ярикто /Баргузины район/, Барагхан /Курумканскийн район/, Харгана /Селенгинскийн район/, Посольск /Кабанского район/, Куналей /Тарбагатайский район/ зэрэг таван тосгон гэж мэдээлсэн байна.
М.Баяр
gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих