
"Golden Gym" фитнесс, клубын багш Б.Лхагвадоржтой ярилцлаа. Тэрбээр саяхан Улаанбаатар хотын аварга шалгаруулах Бодибилдинг, фитнесийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
-Хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Та ямар жинд оролцсон бэ?
- 65 кг-ын ангилалд оролцож гуравдугаар байрт шалгарлаа, Бодибилдинг
бол тамирчдын биеийн пропорцийг харж ялагчийг тодруулдаг спорт.
Ерөнхийдөө хэн биеэ хөгжүүлж чадсан байна, тэр хүн л амжилтад хүрдэг юм.
Тэмцээнд орохын тулд тамирчин дор хаяж хоёр cap хоолны дэглэм барьдаг.
Энгийн хүний иддэгээс өөр дэглэмээр хооллодог гэсэн үг. Хоёр cap
тахианы цээж мах, будаа идэж зөвхөн ус уулаа. Хажуугаар нь олон төрлийн
амин дэм хэрэглэсэн ч амаргүй байлаа. Ийм хоолны дэглэм барихаар нүүрс
ус дутаж, стресст ордог юм.
-Өөрийн зорьсон амжилтаа үзүүлж чадав уу?
-Өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэхийн тулд тэмцээнд орсон. Түүнээс
биш Азийн аваргад оролцъё ч гэдэг юм уу том зорилго тавьж оролцоогүй.
-Хэвийн дэглэмдээ орсон уу?
-Тэмцээн дууссанаас хойш хэвийн дэглэмдээ орсон. Тэр л хамгийн сайхан
байна. Бэлтгэлийн эхний cap хоолны дэглэм барих үнэхээр хэцүү байсан.
Тэмцээнд орохын өмнө жиндээ орж чадахгүй хоёр хоног хоолоо хассан. Бас
тэмцээнээс 24 цагийн өмнө ус уухаа больсон. Гэхдээ санаснаа биелүүлж
чадсан болохоор сэтгэл өөдрөг байна.
-Бодибилдингийн тамирчдыг спиртийн төрлийн зүйл болон тамхи татахыг хориглодог гэсэн?
-Ганц бодибилдинг гэлтгүй бүх спортод спиртийн төрлийн зүйл хориотой.
Спиртийн төрлийн ундаанууд хүний долоон хоног хичээллэсэн хөдөлмөрийг
үгүй хийдэг. Тэгэхээр тэр хүний долоон хоног хөлсөө дуслуулсан байж
хичээсэн үр дүн үгүй болно гэсэн үг. Тиймээс хэрэглэхийг хориглодог. Бас
амралт бэлтгэлийнхээ цагийг маш сайн тохируулж сурах нь амжилтад
нөлөөлдөг юм.
-Сүүлийн жилүүдэд бодибилдингийн спорт Монголд эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр энэ жилийн тэмцээн илүү өрсөлдөөөнтэй болох байх?
-Хамгийн гол нь залуучууд "Миний биед юу хэрэгтэй байна вэ" гэдгийг
сайн мэддэг "болжээ. Тэгээд хий дэмий тэнэж явснаас зааланд хоёр цагийн
бэлтгэл хийсэн нь дээр гэж боддог болсон нь нөлөөлсөн байх, Өөрөөр
хэлбэл, залуус өмнө нь бодибилдингийнхоо учрыг сайн ойлгодоггүй байсан
бол одоо ямар дасгал хийх ёстойгоо мэдэрдэг болжээ.
Энэ утгаараа тамирчдын чадвар дээшилсэн байна лээ. Бас бодибилдингийг
шинжлэх ухаан талаасаа хөгжөөд яаж хичээллэвэл илүү үр дүнтэйг мэддэг
болжээ. Тэр чансаагаа дагаад тамирчдын ур чадвар ч дээшилж байна.
-Бодибилдингийн холбоо хоёр хэсэг болж хуваагдаад байсан. Одоо асуудлаа шийдээд нэгдэж чадсан уу?
-Би Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны тамирчин. Хоёр холбооны талаар сайн мэдэхгүй байна.
-Бодибилдингээр хичээллэсний үр дүн танд яаж илэрч байна вэ?
-Нэгдүгээрт миний биед өөрчлөлт гарсан. Хамгийн гол нь бусад хүмүүсээс
илүү хүчтэй, эрүүл байгаагаа мэдэрсэн. Дараа нь амьдралын зөв хэвшил рүү
түлхүү орсон. Архи тамхи хэрэглэхээ больж, шоу цэнгээний газраар орох
багассан. Хэдэн cap хичээллээд ирэхээр өөрийн эрхгүй "Тийм дасгал
хийгээд үзчих юмсан" гэж бодож эхэлдэг юм.
-Ямар дасгал хийвэл илүү хурдан өв тэгш биетэй болдог бол?
-Хүмүүс бодибилдинг, фитнессээр хичээллэе гээд хандахдаа гоё цээж,
булчинтай болмоор байна гэж хэлдэг. Гэвч бэлтгэл сургуулилтаа сайн
хийвэл биеийг өв тэгш хөгжүүлдэг. Түүнээс биш эхлээд цээжний булчинг том
болгоно гэдэг ч юм уу тийм дасгал байдаггүй. Дээрээс нь залуус биеэ өв
тэгш хөгжүүлэхийн тулд тэвчээртэй байж, цаг зарцуулах хэрэгтэй.
Ганцхан сарын дотор дасгал хийгээд уураг уугаад сайхан биетэй болж
чадахгүй. Тэгээд ч хүссэн бүхэн уураг уугаад сайхан биетэй болчихдог юм
биш. Уураг уухдаа дасгал хөдөлгөөнөө зохицуулж байж тэр нь биед
наалддаг.
-Та бодибилдингээр хичээллэхийн өмнөх болон дараах зургаа харьцуулан харж үзсэн үү?
-Үзсэн. Хоёр өөр хүн шиг л харагддаг юм. Хоёр жилийн өмнө туранхай,
жижигхэн биетэй байсан. Хамгийн гол нь бодигоор хичээллэснээр ямар ч хүн
өөрийгөө өөрчилж болдгийг мэдэрсэн. Гэхдээ хэн тууштай хичээллэнэ тэр
хүн үр дүнгээ үздэг. Тэгэхгүй хоёр cap хичээллэчихээд "Миний биед ямар ч
үр дүн алга" гээд хаяад явбал утгагүй.
-Дасгал сургуулилт хийж байгаа хүн юу анхаарах шаардлагатай вэ?
-Сайн багшид хандах хэрэгтэй байх. Яагаад гэхээр сүүлийн үед олон
бодибилдинг, фитнессийн клуб нээгдэх болсон. Зарим клуб нь хүнд ямар ч
заавар зөвлөгөө өгөхгүйгээр хаячихдаг. Гэтэл тэр нь хүний биед нөлөө
үзүүлэхүйц зөв дасгал сургуулилт болж чаддаггүй байх жишээтэй... Ингээд
ирэхээр шантардаг ч юм уу хийж байсан дасгал сургуулилтаа хаядаг.
-Бодибилдингээр хичээллэх сонирхолтой хүмүүст хандаж зөвлөгөр өгөхгүй юү?
-Бодибилдингээр хичээллэж байгаа хүн өдөрт дор хаяж найман цаг унтах
хэрэгтэй. Учир нь хүнийг унтаж байхад булчин томорч байдаг. Тийм
болохоор амралт хамгийн чухал. Тэгэхээр бүх зүйлийг 100 хувь гэж үзэх юм
бол бэлтгэл 20, зөв хооллолт болон амралт 80 хувь байдаг. Энэ бүгдийг
зохицуулж чадвал хүссэн хэн ч өв тэгш биетэй болж чадна.
Мөн анх хичээллэж байгаа хүмүүст бие халаалтаа сайн хийснийхээ дараа
дасгалаа хийгээрэй гэж захимаар байна. Бие халаалт дутуу хийснээс
амархан бэртэл авдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих