Японы мэргэжлийн сүмогийн Аки башё өчигдөр эхэллээ. Аки башёд Монголын 23 сүмоч барилдахаар эрэмбэлэгдсэнээс ёкозүна Хакүхо, маэгашира Ичиножёо нар бэртлийн улмаас башёг өнжихөөр болжээ.
Аки башё эхний өдрөөсөө сонирхолтой эхэлж олон өрсөлдөөнтэй барилдаанууд боллоо. Аки башёгийн эхний өдөр ёкозүна Харумафүжи болон озеки Гойёдо, Котошёогикү нар давж. Какүрюү болон Кисеносато, Тэрүнофүжи нарын унаагаар эхэллээ. Их аварга Хакүхог эзгүйд бүгд түрүүлэх хүсэлтэй байгаа нь тодорхой боловч эхний өдрөөсөө л хэн Эзэн хааны цом өргөх вэ? гэдэг асуулт олны анхаарлыг татав. Өнгөрсөн тэмцээний түрүү бөх Ёкозүна Харумафүжи хоёр дараалан түрүүлж байгаагүй бөгөөд энэ удаа ч гэсэн түрүүлэх гол нэр дэвшигч юм. Харин түүний дэвжээний дүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ёшиказед өвдөг шороодон тэмцээнийг унаагаар эхлүүллээ. Озеки Кисеносатод том боломж гарч байгаа боловч эхний өдрүүдэд унадаг муу зуршилаа засч чадахгүй байгаа нь илт.
Энэ сарын тэмцээнд Б.Ганбаатар арслангийн хүү Чиёошома Мөнхсайхан дээд зиндааны эхний барилдаанаа хийн Амаказегаар эхний даваагаа аван тэмцээнээ амжилттай эхлүүлсэн байна.
Ч.Амар zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих