Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбоонд хандсан албан мэдэгдэл ирүүлжээ. Тус албан бичигт дурдсанаар Монголын чөлөөт бөхийн холбоо 50 мянган еврогийн торгууль төлж байж дараа дараагийн тэмцээндээ орох эрхээ авах бөгөөд ёс бус үйлдэл хийсэн хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасаж, Монголын чөлөөт бөхийн холбооны ямар ч үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг сануулжээ.
Өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд мэдэгдэл хийж, эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хоёр жилээр хасаад байсан юм тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шийдвэрээр тэдний дасгалжуулагчаар ажиллах эрх гурван жилээр хязгаарлагдлаа.
unuudur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих