Үсний засалт бол тухайн хүний стиль имиджийг тодорхойлдог хамгийн гол үзүүлэлт болдог. Харин үсээ янз бүрээр засч, тайрч, хими хийлгэж өөрчилж болдог ч үсний эрүүл мэнд хамгийн чухал.Үс арчилгааны тухай ам дамжин яригддаг олон арга байдаг. Бид энэ удаад үсний мэргэжилтнээс цөөхөн хэдэн асуултын хариулт авсанаа хүргэж байна.
- Үс яагаад тослогтдог вэ?
Хүний үсийг хуурай, тослог гэж хоёр ангилдаг. Та юуны түрүүнд өөрийнхөө үсийг энэ хоёр ангиллын алинд нь хамаарагдахыг мэдэх хэрэгтэй.
Тослог үсний гадаргуун дээр маш их хэмжээний тос байдаг. Үүнийг арилгахын тулд тусгай буюу тослог үсний шингэн саван, бүтээгдэхүүнийг хэрэглэх ба өдөр бүр үрж угаах хэрэгтэй. Тослог үсийг угаахгүйудвал, үс бохирдож нян үүсдэг.
- Үсээ хурдан хугацаанд ургуулахад хамгийн оновчтой арга юу вэ?
Хүний үс дөрвөн улирлын турш өөр өөр онцлогтой байдаг. Хавар хуурайшиж, зун ургадаг. Харин намарт үс унадаг бол өвлийн улиралд үс салаалж, хуурайшиж гэмтдэг. Хүний үс нэг сарын хугацаанд 1см ургадаг. Үсээ хурдан хугацаанд ургуулах хамгийн энгийн арга бол үсээ өдөр бүр угааж, самнаж байх хэрэгтэй. Чийг, тэжээлийг үсэндээбайнга өгч өөрийн үсний онцлогт таарсан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
- Үсээ байнга сүлжихээр ургалтанд сайнаар нөлөөлдөг гэж үнэн үү?
-
Үсээ байнга сүлжихээр, хими хийлгэхээр үс урт ургадаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Энэ бол худлаа яриа. Өдөр бүр үсээ сүлжиж, чанга боогоод байвал хуйх л сунадаг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих