"Забайкальский рабочий” сонины редакцид оросын 68 настай тэтгэврийн өвгөн Анатолий Ташлыков хандаж Чингис хааны эрдэнэсийг гаргахад туслах сайн дурынхныг олоход минь туслаач гэснийг сонины epochtimes.ru сайт мэдээлжээ.
Анатолий Ташлыков их эзний эрдэнэс хаана байгааг металл дүүжингийн тусламжтайгаар илрүүлсэн гэнэ. Түүнийхээр бол Чингис хааны эрдэнэс нийтдээ 721 тэрбум рублиэр үнэлэгдэх 685 тонн үнэт эдлэл байгаа гэнэ. Үүний 46 хувь нь алт, 21 тонн нь мөнгө, 9 орчим тонн маргад эрдэнэ байгаа юм байна.
Уулын инженер мэргэжилтэй Таштыпов Эрхүү мужэаас Читад хувийн машинаараа ирээд эрэнэсийг гаргаж авах ажилдаа оролцох сайн дурынхныг цуглуулж байгаа юм байна гэж http://www.epochtimes.ru сайтад бичсэн байна.
Энэ мэдээлэл гуравдугаар сард нийтлэгдсэн ч эрдэнэсийн эрэлч сайн дурынхныг олсон эсэх, Чингис хааны эрдэнэсийг гаргаж авсан эсэх талаар мэдээлээгүй байна.
Юутай ч оросын тэтгэврийн энэ өвгөн аугаа их Чингис хааны өв, эрдэнэс хаана байгааг мэдэж байгаа гэжээ. Тэрээр Чингисийн өв газрын нэлээд гүнд байгаа, ганцаараа ухаж гаргаж чадахгүй гэсэн байна.
Эх сурвалж: www.assa.mnАнатолий Ташлыков их эзний эрдэнэс хаана байгааг металл дүүжингийн тусламжтайгаар илрүүлсэн гэнэ. Түүнийхээр бол Чингис хааны эрдэнэс нийтдээ 721 тэрбум рублиэр үнэлэгдэх 685 тонн үнэт эдлэл байгаа гэнэ. Үүний 46 хувь нь алт, 21 тонн нь мөнгө, 9 орчим тонн маргад эрдэнэ байгаа юм байна.
Уулын инженер мэргэжилтэй Таштыпов Эрхүү мужэаас Читад хувийн машинаараа ирээд эрэнэсийг гаргаж авах ажилдаа оролцох сайн дурынхныг цуглуулж байгаа юм байна гэж http://www.epochtimes.ru сайтад бичсэн байна.
Энэ мэдээлэл гуравдугаар сард нийтлэгдсэн ч эрдэнэсийн эрэлч сайн дурынхныг олсон эсэх, Чингис хааны эрдэнэсийг гаргаж авсан эсэх талаар мэдээлээгүй байна.
Юутай ч оросын тэтгэврийн энэ өвгөн аугаа их Чингис хааны өв, эрдэнэс хаана байгааг мэдэж байгаа гэжээ. Тэрээр Чингисийн өв газрын нэлээд гүнд байгаа, ганцаараа ухаж гаргаж чадахгүй гэсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19839
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих