Дорнод аймгийн Чулуунхороот сумын Хөх нуур гэдэг газар Улаанбаатар хотын Монголын Эмнэлгийн Газар зүйн холбооны тэргүүн доктор, профессор Д.Дорж, Энэрэл ангаах ухааны коллежийн багш Нармандах нартай хамтран тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилчид нийлсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг нутгийн 25 иргэнийг судалгаанд хамруулав. Тус судалгааны ач холбогдол нь Монгол орны хамгийн өндөрлөг газар болон хамгийн нам дор газарт агаарын даралтаас хамаарч хүний даралт байгаль орчноос шалтгаалан хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглан судалж, судалгааны үр дүнд хүний даралтыг байгаль орчинтой холбон эмчилж болно гэдгийг харуулхыг зорилоо. Судалгаанаас үзэхэд даралт өндөртэй 73 настай эрэгтэй хүн Монгол орны Алтайн нурууны далайн түвшнөөс дээш 2583 метр орчим өндөр газарт артерийн даралт 220/140 байсан бол Дорнод Монголын тал дахь "Хөх нуур” далайн түвшнөөс дээш 560 метр өндөр газар тус хүний даралт 180/100 болж өөрчлөгдөж байв /тухайн хүн судалгаанд оролцохдоо даралтын ямар нэг эм хэрэглээгүй болно/.
Чулуунхороот Эрүүл Мэндийн Төв

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19938
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих