Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төв нь Албан байгууллага, ЕБС-ийн сурагчид, СӨБ-ийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үүнд: ЕБС-ийн нийт 23 багш ажилчид, ЗДТГ-ийн нийт 12 багш ажилчдыг артерийн даралт, чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг үзлэг, ЕБС-ийн 9-12 ангийн нийт 63 сурагчийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, 15-17 насны 46 сурагчийг эрүүл цус аяны үзлэгт, СӨБ-ийн 2-5 настай 4 бүлгийн 109 хүүхдийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж 0-24 сартай хүүхдүүдэд Д аминдэм уулгав. Мөн ЕБС-ийн дотуур байрны 38 хүүхдийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19489
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих