Сүхбаатар дүүргийн харъяа Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай "Шош” хэмээх мөрийтэй автомат тоглоомын газарт өнгөрөгч шөнө 30 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарлаа.
Хэрэг 02:00 цагийн үед гарсан бөгөөд мөрийтэй тоглоомонд их хэмжээний мөнгөө алдсан залуу тоглоомондоо улайрч "Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн шаардсан байна.
Гэвч хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тус тоглоомын газар руу нэвтэрч "АК” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулжээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд эх сурважийн мэдээлснээр хутгалуулсан хүмүүсээс 5-6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Э.Сайнзаяа
time.mn
http://time.mn/content/80450

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих