2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын
Намаас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулж сум орон нутгийнхаа
хөгжлийн төлөө ИТХ-н олонхийг бүрдүүлэн ажиллахаар болсон.Энэ удаагийн
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын Нам Дорнод
аймгийн 13 сумаас Баян-Уул, Халхгол, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сэргэлэн,
Матад, Хөлөнбуйр, Булган, Баяндун, Чойбалсан, Хэрлэн зэрэг 10 суманд
ялалт байгуулсан юм.Өнөөдрөөс эхлэн 2016 оны сумын ИТХ-н сонгуулийн үр
дүнгээр байгуулагдсан ИТХ-ууд сумдад болж сумынхаа удирдлагуудыг сонгож
эхлээд байна.тухайлбал Цагаан овоо сумын ИТХ хуралдаж ИТХ-н даргаараа
өнгөрсөн жил сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Доржцэрэнг,
сумын Засаг даргаар Баярмагнайг тус тус сонгосон байна.Баярмагнайгийн
хувьд сумын Засаг дарга, сумын ИТХ-н даргаар ажиллаж байсан туршлагатай
юм. Харин сумын ИТХ-н 21 мандатыг МАН-н нэр дэвшигчид 100 хувь авсан
Чойбалсан сумын ИТХ-аар сумын ИТХ-н даргаар Баярцогтыг сонгосон
байна.Мөн Баяндун сумын ИТХ-н даргаар өнгөрсөн 4 жил ИТХ-н даргаар
ажиллаж байсан Баатарцогт улиран ажиллахаар болсон бол сумын Засаг
даргаар Х.Хүрэлчулууны нэрийг өргөн барихаар шийдвэрлэсэн байна.Дорнод
аймгийн хүн амын 40 илүү хувь нь оршин суудаг Хэрлэн сум буюу Чойбалсан
хотын ИТХ-н даргаар Н.Батмөнхийг сонгож Засаг даргаар П.Мөнхтөр улиран
ажиллахаар болжээ. Энэ долоо хоногт багтаж сумдын Иргэдийн төлөөлөгчдийн
хурлууд явагдах төлөвтэй байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20366
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих