Архигүй Дорнод аяны хүрээнд Халхгол сум "Эрүүл идэвхитэй амьдрал”
клубтэй болсон тухай бид мэдээлж байсан билээ. Энэхүү клубт тус сумын 13
иргэн өөрийн хүсэл сонирхлоор нэгдэн архинаас татгалзаж, сум орон
нутгийнхаа иргэд, залууст үлгэр жишээ болсон байна.
Энэ клубын үйл ажиллагааг М.Нармандах захирагчтай ЗХ-ний 065-р ангийн хамт олон дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд архинаас татгалзсан нэг иргэнийг ахлагч орон тоон дээр планшетчинаар ажилд авчээ. Цаашид тус сумын удирдлагууд архины хамаарлаас ангижирсан иргэдээ ажлын байртай болгох зорилт тавиад байгаа аж.
А.Хэрлэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих