Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын туурийг урд хөршийн 1 сая юанын хөрөнгө оруулалтаар 2014 оноос сэргээн засварлаж, Соёлын өвийн төвд албан ёсоор хүлээлгэн өглөө. Анхны судалгаагаар 60 хувийн эвдрэл гэмтэлтэй, 40 хувь нь анхны төрхөөрөө байгааг тогтоожээ. Дээрх түүхэн дурсгал нь манай эриний 9-11 дүгээр зуунд хамаарах соёлын үнэт өв юм. Цамхагийн хөх тоосгоны орцыг нарийн судалж, Хятадаас тоосгоны мэргэжилтнүүдийг урьж авчран, "Хэрлэн бар”-ын хажууханд бааюу байгуулан 15 мянган хөх тоосго үйлдвэрлэснээр 1200 шахам жилийн түүхтэй энэ түүхэн дурсгал дахин мянган жилийг элээн сүндэрлэж чадахаар болов. Хэрлэн барс хотыг Кидан гүрний үед байгуулагдсан гэж түүхчид үздэг. Их Юан гүрэн задран унахад сүүлчийн хаан Тогоонтөмөр Дайду хотоос хөөгдөн Хэрлэн барс хотод ирж байсан гэж зарим түүхэн сурвалжид өгүүлсэн нь бий. Энэхүү цамхаг нь хоёр хос байсан боловч нэгийг нь 1970-аад оны сүүлчээр нураажээ. Харуулын цамхагийн зориулалтаар анх барьсан гэж үздэг ч суварга гэж нэрлэх нь ч бий. Учир нь цамхаг дотор олон бурхны зураг байсныг судлаачид нэлээд хожуу үед шашны зориулалтаар ашиглаж байсан гэж таамагладаг.
Цамхагийг сэргээн засварлахын өмнө Шинжлэх ухааны яамны археологийн хүрээлэнгийн судалгааны баг цамхаг орчимд малталт, судалгаа явуулж, үйсэн дээрх бичиг, шашны холбогдолтой эд өлгийн зүйлсийг Дорнод аймгийн музейд хүлээлгэн өгсөн байна

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20462
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих