"БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар, МУ-ын Соёл Спорт Аялал
Жуулчлалын Яам хооронд Хэрлэн барс хотын суврагыг сэргээн засварлах
талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, МУ-ын
ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П. Алтангэрэл 6-р сарын 10-ны өдөр
Улаанбаатарт гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгийн дагуу МУ-ын Дорнод
аймгийн Цагаан-Овоо сумны Хэрлэн барс хотын суврагыг сэргээн засварлах
төслийн зардлыг БНХАУ хариуцаж, МУ-ын ССАЖЯ төслийг хэрэгжүүлэхэд
шаардлагатай бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хятадын Соёлын өвийн
удирдах газар болон МУ-ын Соёлын өвийн төв нь сэргээн засварлах ажилд
оролцох судлаач, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж оролцуулах бөгөөд
тогтвортой ажиллах нөхцөлөөр хангана. Төсөл нь эхэлснээс хойш хоёр
жилийн дотор хэрэгжиж дуусах юм байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М.
Цэцэн \
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3393
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих