Монгол Улсын суурин хүн амын 84.5 хувийг Халх үндэстэн, 3.9 хувийг Казах, 2.4 хувийг Дөрвөд, 1.7 хувийг Баяд, 1.3 хувийг Буриад ястан эзэлж байгаа нь улсын нийт хүн амын 94 орчим хувь болж байгаа юм байна. Байршлын хувьд Халхчууд бүх аймаг, нийслэлд оршин сууж байгаагийн дотор нийт хүн амд хамгийн бага хувиар Ховд 28.4 хувь, Увс 13.8 хувь, Баян-Өлгий 1.2 хувийг эзэлж байгаа бол Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь аймгуудын нийт хүн амын 99-с дээш хувь нь Халхчууд байна. Өмнөх тооллогоор Цаатан, Тува, Казах, Дархадуудын ихэнх нь хөдөө орон нутагт суурьшиж байсан бол 2015 оны тооллогоор ихэнх нь хотод суурьшсан байна гэсэн судалгаа гарчээ.
Монгол Улсын харьяат суурин хүн амын 84.5 хувийг халхчууд эзэлж байгаа нь өмнөх тооллогоос 2.1 пунктээр өссөн үзүүлэлт юм. Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.9 хувь байгаа нь халхчуудын дараа орж байна. Харин Буриад, Баяд, Захчин, Өөлд угсаатнууд 2010 оныхоос ихээр буурсан байна Хотон, казахуудын дунд 0-14 настай хүүхдийн эзлэх хувийн жин тус бүр 37.4, 35.2 хувь байж, бусдаас нэлээд өндөр байгаа нь тэдний дунд төрөлт өндөр байгаатай холбоотой юм. Харин Сөнөд, Хорчин, Харчин, Элжигэн, Сартуулуудын дунд 45-аас дээш настай хүний эзлэх хувийн жин 25 хувиас илүү байгаа нь насжилтыг илэрхийлж байгаа юм байна.
Т.Гэрэл
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих