"Амин Тоонто" ТББ-с Зохион байгуулж буй "Хаврын явган аялал" –д та бүхнийг уриж байна
Аялaлын зорилго:
• Гишүүдийн үерхэл нөхөрлөл, хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх
• Гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх,
• Ижил сонирхол бүхий үе тэнгийн залуустай танилцах
• Өв соёл, хэл аялгаа танин мэдэх, шинэ хамт олон найз нөхөдтэй болох Аялaлын төрөл: Монгол улсад анхны компьютер зохион бүтээсэн хүн болох Булган аймгийн Тэшиг сумын буриад Г.ОЮУНБАЯР баавайтай хамтдаа алхаж сонирхолтой ярилцлага өрнүүлэх
Хамрах хүрээ: • Сонирхсон хүн бүр оролцох боломжтой. Аялал явагдах: 2014 оны 5-р сарын 10-ний Бямба гараг. Хугацаа: Өглөө 06:30 - Орой 18:30 цаг УБ - Манзуширын хийд: 50км. Манзуширын хийд - "Цэцээ гүн"-ийн оргил: 8км Өндөрлөг: Д.Т.Д. 2258м Хөтөлбөр: 06:30 - Драмын театрын зүүн хойд талбайгаас хөдөлнө. 08:00 - Манзуширын хийд дээр ирнэ. 08:00 - "Цэцээ гүн" - ийн зүг цуваагаар алхана. /1-р амрах цэг дээр өглөөний цай ууна, 2-р амрах цэг дээр амрана/ 11:00 - "Цэцээ гүн"- ийн оргилд Д.Т.Д 2258 метрийн өндөрт гарна. 11:30 - Үдийн цай, амралт, зураг татуулах, чөлөөт хөөрөлдөөн 13:00 - Манзушир хийдийн зүг хөдөлнө. 15:30 - Манзуширын хийдийн туурийг үзэж сонирхоно. 17:00 - УБ хот руу хөдлөх 18:30 - Драмын театрын зүүн хойд талбайд ирж аялал өндөрлөнө. Аялалд зарцуулагдах нэг хүний зардал: 7000 Төгрөг Аялалд зарцуулагдах нэг хүний зардалд багтсан зүйлс: -Автобус унаа -Тусгай хамгаалалттай газар нутгийн хураамж -Цэвэр ус Хувь хүний авч явах зүйлс: -Дулаан гутал, хувцас, үүргэвч -Хоол хүнс Зохион байгуулагч: Амин Тоонто ТББ /бүлгэм/
Бүртгүүлэх, холбоо барих утас: 88207191,89003199, 99049986.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих