
Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан уламжлал ёсоор 2016 оны 12 дугаар сарын 12-ны даваа гарагын өглөө 8 цагт боллоо. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Улсын ахлах байцаагч Б.Саранчимэг мэдээлэл хийсэн юм. Хууль болон холбогдох журмын дагуу аймгийн Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 147 байгууллага шилэн дансны мэдээллээ холбогдох зааврын дагуу мэдээлж байна.
Дотоод аудитад Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний 147 байгууллагаас шилэн дансны цахим системд нэвтрэх эрх авсан 132 байгууллагыг судалгаанд хамруулан /сумдын 11 ОНӨҮГ-ыг хамруулаагүй/ шалгасан бөгөөд үүнээс төсвийн байгууллага 123, ОНӨҮГ 5, бусад байгууллага 4 байна. Түүнчлэн Хэрлэн сумын 3 өрхийн эмнэлэг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд цэсээ нээлгээгүй учир хамрагдаагүй байна.
Нийт 19 мэдээллийг 132 байгууллага мэдээлэхээс 76 байгууллага мэдээлсэн буюу 57.6 хувьтай байна. Мөн нийт 14218 мэдээллээс 13419-ийг буюу 94.4 хувьтай мэдээлэлжээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагууд нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шилэн дансны нэгдсэн цахим санд мэдээллээ 94.4 хувьтай байршуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна.
Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын 3 дугаар зүйлд заасан мэдээллүүдийг байгууллагууд 61.4-98 хувьтайгаар байршуулсан байна.
"Төсвийн гүйцэтгэлийн мэдээ” болон 3.2.9, 3.2.10-д заасан "5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, орлого зарлагын мөнгөн гүйлгээ”-г хамгийн сайн буюу 98 хувьтай тус тус байршуулсан байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн дүнтэй байна.


Аймгийн Цагдаагийн газраас Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. 2016 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 08-ныг дуусталх хугацаанд Жижүүрийн шуурхай албанд иргэд байгууллагаас нийт 128 дуудлага мэдээлэл хүлээн авчээ, үүнээс Гэмт хэргийн шинжтэй дуудлага 20, Захиргааны зөрчлийн шинжтэй 108 дуудлга байна.Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бусдын биед гэмтэл учруулах, иргэдийн өмчийн хулгай дийлэнхийг эзэлж байна. Захиргааны зөрчлийн дуудлагад жижгээр танхайрсан дуудлага дийлэнхийг эзэлжээ. Тусгайлсан чиг үүрэг бүхий болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлын хүрээнд Хилийн цэргийн 0132 дугаар анги, Шүүхийн байгууллага, Онцгой байдлын газар, Гадаадын иргэн харьяатын газрын зүүн бүс дэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, БОЭТ, Аймгийн засаг Даргын Тамгын газартай хамтран ажиллах чиглэлээр саналаа уламжиллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21345
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих