Тодруулбал, намын даргын сунгаанд оролцож буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэн ноцтой мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” гэжээ. Тэгэхээр энэ нь намаа шинэчлэх гэж буй хүсэл эрмэлзэлтэй залуу гишүүдэд маш том хаалт болж байна. Мэдээж жирийн нэг АН-ын гишүүдэд энэ их мөнгө байхгүй. Зөвхөн урьдчилгаанд 250 сая төгрөг гэхээр цаашдаа энэ мөнгө нь хэд ч болж үржигдэж магадгүй байна.
Намын даргын сунгаанд оролцох хүмүүсээс хэд нь урьдчилгааны төлбөр болох 250 сая төгрөгийг өгч чадах бол гэж бодохоор АН-ын удирдлагууд шинэчлэл нэрийн дор АН-ын даргын суудлын тохироог хэдийнээ хийсэн байж болзошгүй гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.
Жирийн гишүүдийн зүүдлээд ч барамгүй энэ их мөнгө харин "бондын мөнгө залгисан” АН-ын хэсэг бүлэг нөхдийн халаасанд бий. Тэгэхээр ард иргэд байтугай, намдаа салхи оруулж, шинэчлэх хийх хүсэл эрмэлзэлтэй гишүүдээ хүртэл хууран мэхэлж чадлаа.
АН-ын шинэчлэл, АН-ын даргын сунгаа, бүх гишүүдийн санал хураалт бүгд худал байсныг намын даргын сунгаанд оролцох эрхмүүдийн урьдчилгаанд өгөх 250 сая төгрөгөөр ил боллоо.
Б.Анир
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих