Дорнод аймгийн Прокурорын газраас Зэвсэгт хүчин, хил хамгаалах цэргийн анги байгууллагын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил болон цэргийн ангийн сахилгын байрны үйл ажиллагаа, ахуй нөхцөл, стандартыг шалган зааварчилж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг тууштай хангуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд шалгалт хийлээ.
Шалгалтанд тус аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132, 0198, 0306, 0275 дугаар ангиуд хамрагдсан бөгөөд прокуророос сахилгын байрны ахуй нөхцөл, үйл ажиллагаа болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг газар дээр нь шалгахад тус ангиудад цэргийн алба хаагчдын баривчлах, хорих, ял эдлүүлэх зориулалт бүхий сахилгын болон саатуулах байр байхгүй, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 оны төлөвлөгөө гарган баталж, төлөвлөгөөний биелэлт 85-88 хувь буюу хангалттай дүгнэгдсэн байна.
Шалгалтын хүрээнд прокуророос эрх бүхий алба хаагч нарт 2016 оны эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалтай танилцаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого төлөвлөгөө, анхаарах асуудлын талаар заавар чиглэл өгч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаар тушаал "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар заавар чиглэл өгч, шалгалтаар илэрсэн, зөрчил дутагдалыг дахин гаргахгүй байхад анхаарах, үр дүнг эргэн тооцож ажиллахаар албан бичиг хүргүүллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21372
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих