Халхгол сумын ИТХурал, Засаг даргын Тамгын газраас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд 2016 оны 03-р сарын 30-ны өдөр дараах хууль эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.
"ГХУСэргийлэх тухай” хурлыг сумын төвд 10:00 цагт зохион байгуулав. Арга хэмжээнд 75 иргэн хамрагдлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сүхбаатар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн 2015 оны үйл ажиллагааны тайлан болон сумын аймагт дүгнэгдсэн байдлыг иргэдэд танилцуулав.
1. Халхгол сумын Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн танилцуулга,
2. ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Ш.Гэрэлтуяа "Эрүүл ахуйн тухай” хуулийн танилцуулга,
3. Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн ахмад, Автын байцаагч, Э.Энхтүвшин "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Тус сумын Ялалт багт 15:00 цагт зохион байгуулсан хууль эрхзүйн сургалтанд 38 иргэн хамрагдав.
Мөн арга хэмжээнд хамрагдсан иргэдийн санал, хүсэлтийг авч ажиллалаа.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
ХАЛХГОЛ СУМЫН НИЙГМИЙН АЖИЛТАН: Л.ОТГОНТУЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих