"Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ"-ийн гишүүн байгууллагууд хамтран "Зүрхэн арал" хэмээх аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж бэлэн болгоод байгаа билээ.
Уг бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгохын тулд бэлтгэл ажлыг нягт сайн хангасан байх учиртай бөгөөд тус бэлтгэл ажлын хүрээнд Баян-Уул сумын Засаг даргын орлогчтой уулзаж ярилцлаа.
Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нарын зүгээс дэмжиж буй тул бэлтгэл ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.
Энэхүү ажил нь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх аймаг, сумын бодлогтой нягт уялдаж байгаа учир ийнхүү төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа болно.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21670
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих