Сумын ахмадын хорооны санаачлан сумын өндөр настангууд маань цагийн
байдал хүнд хэцүү байгаа үед малчиддаа туслахаар тусламжийн гараа сунган
150 хос бээлий оёж өнөөдөр иргэний танхимд сумын ахмадын хорооны дарга
Б.Балбармаа тэргүүтэй ахмадууд сумын ИТХ-ын дарга Г.Ганчимэг, Засаг
дарга Х.Баттулга, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бат-Амгалан нарт
гардууллаа. Энэхүү тусламжийн бээлийг багийн иргэдийн нийтийн хурлаар
малчиддаа хүргүүлэх болно. Сумын ахмадууддаа баярлаж талархсанаа
илэрхийлж үргэлж бидэндээ үнэтэй зөвлөгөө өгч, тусалж дэмжиж яваарай гэж
хүсэн ерөөе.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21781
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих