Түүх дахин давтагддаг хэмээдэг. Өмнө нь бичиж байсанчилан АН-д 2012
оны эхээр үүсээд байсан шиг нөхцөл байдал дахин бий болоод байна.
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд Х.Баттулгын сайдын албан тушаалаасаа
чөлөөлөгдөх хүсэлт уг нөхцөл байдлыг илүү хурцадмал түвшинд хүргэж
болзошгүй болоод байгаа юм.
Х.Баттулга мэдээж сайдын ажлаа өгөөд "Зүлгэн дээр зүгээр нэг гэрээ бариад амьдрах" гээгүй нь тодорхой.
Сул гишүүн болсон тэрээр "Шинэ сум" захиалгат нэвтрүүлэг зэрэг Монголын
хамгийн үнэтэй видео компаниар мэргэжлийн өндөр түвшинд хийлгэсэн
паблисити ажиллагааныхаа хүчээр иргэдийн дунд нэр хүндээ өсгөнө.
Улмаар АН дотор ҮЗХ-г хуралдуулж, дүрмийн бусаар сонгогдсон дарга Н.Алтанхуягийг огцруулах "партизаны дайн" өрнүүлнэ.
Мэдээж хүч тэнцүү энэ "дайн"-д хэн ч ялж мэднэ.
Н.Алтанхуяг, "Алтан гадас" ялсан тохиолдолд Х.Баттулгыг АН-аас шахах нь эргэлзээгүй.
Энэ тохиолдолд Х.Баттулга М.Энхсайханы 2006 онд хэрэгжүүлж
байсан технологийг давтаж, Засгийн эрх барих сүүлийн оролдлогоо хийх
болно.
АН-аас илт "шахагдах" болсон М.Энхсайхан 2006 онд
Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, М.Сономпил зэрэг УИХ дахь өөрийн нөхдийн
хамт Үндэсний Шинэ Намыг байгуулан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг
огцруулж, МАН-ын дарга М.Энхболдтой хамтран шинэ Засгийн газар байгуулж
байсан юм.
Х.Баттулга нэгэнт АН-ын даргын төлөөх тулаанд ялагдвал МоАХ гэгч албан бус намаа албан ёсны болгоход л хангалттай.
Хувь заяаны шоглоом гэх үү? түүнд мөн л М.Энхсайхан шиг гурван дагуул
УИХ-д байна. Ядаж байхад МАН-ын даргаар ч мөн л М.Энхболд ажиллаж
байна.
Ийнхүү АН -ын дотоодын дайн М.Энхболдод Үндэсний эв
нэгдлийн Засгийн газраа Үндэсний зөвшилцийн гэх нэрээр дахин байгуулах
боломжийг олгож магадгүй юм.
М.Гал sonin mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих