Гурван долоо хоногийн өмнө Парис Сэйн Жэрмэйн болон Барселона клубууд Аваргуудын лигийн шөвгийн 16-д эхний тоглолтоо Парист хийсэн билээ.
Тус тоглолтонд талбайн эзэд ПСЖ 4-0 харьцаатай өрсөлдөгчөө илүүрхэж, маш том давуу байдлыг өөрсдөндөө бий болгосон. Аваргуудын лигийн түүхэнд өмнө нь эхний тоглолтондоо 4-0 харьцаатай хожсон баг дараагийн шатанд гаралгүй үлдэж байсан тохиолдол үгүй билээ. Тэгвэл анхны тохиолдол өнгөрсөн шөнө бүртгэгдлээ.
Барселона тоглолт эхлээд гурав дахь минутанд Суарэз тоглолтын эхний гоолыг оруулж, хүчтэй эхлэлийг тавьсан ч 40 дэх минут хүртэл дахин гоол ороогүй. Гэхдээ 40 дэх минутанд Курзава өөрийн хаалганд гоолдож тооны харьцаа 2-0 болсон юм.
Эхний хагасыг боломжийн дуусгасан Барселонагийнхан 50 дахь минутанд тооны харьцааг Месси торгуулийн цохилтоор 3-0 болгосон ч 62 дахь минутанд ПСЖ-гээс Эдинсон Кавани гоол оруулсан. Ингэснээр Барселона дахин гурван гоол хийж байж цааш шалгарах ёстой болсон.
88 дахь минутанд Нэймар Да Силва чөлөөт цохилтоор, 91 дэх минутанд дахин Нэймар торгуулийн цохилтоос гоолдож тэдэнд нэг гоол дутуу үлдсэн. Улмаар шүүгчийн мэдлийн цагийн сүүлийн минутанд буюу 90+6 дахь минутанд Серхи Робэрто гоол оруулж Барселона өрсөлдөгчөө 6-1 харьцаатай хожлоо. Ийнхүү тэд 10 улирал дарааллан шөвгийн наймд шалгарч байна. Харин ПСЖ нулимс дуслуулан талбайг орхисон юм.
Эх сурвалж: SPS

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих