Өнөөдөр төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2014 оны 5 дугаар сарын 12-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн
хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд
18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн
уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар
8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр
хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөсгөлийн
уулсаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи
баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр түр зуур
секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд
18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр 9-14 хэм,
бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж түр зуур
секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 13-наас 2014 оны 5 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд
баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,15-16-нд зарим газраар хур
тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар түр зуур
секундэд 18-20 метр, 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор
болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм
дулаан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2347
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих