Дорнод аймгийн улаан загалмайн 60 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээнд Тайланд, БНСУ, БНХАУ-ын хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, үе үеийн ахмадууд, онцгой гишүүд, улаан загалмайч хүмүүнлэг байгууллагуудын төлөөлөл, хүндэт донорууд, залуучуудын болон өсвөрийн улаан загалмайн гишүүд, сайн дурын идэвхтэн нийт ивээн тэтгэгч, хандивлагч, гишүүд дэмжигчид оролцож байгаа юм.
Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд "Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны уулзалт” зохион байгуулагдлаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо. Ойн баяраа тэмдэглэж буй Улаан загалмайн хорооны хамт олонд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, Улаан загалмайн хорооны үйл ажиллагаа болон хамтын ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих