Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 21-р талбайд үйлдвэрлэлийн осол гарч нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 19-нд гарсан билээ.
Тодруулбал, тус компанийн оператороор ажиллаж байсан Монгол Улсын иргэн цахилгаанд цохиулан нас барсан байна. Нас барсан иргэн нь 23 настай, Дорнод аймгийн Халх гол сумын харьяат. Энэхүү хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин энэ хэргийн талаар төв оффисынх нь эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд хэргийн талаар тас нуусан гэдгийг ч эх сурвалж хэлж байгаа юм.
Uls.mn сайтад мэдээлснээр, талийгаач ажиллахаа болиод удаж байгаа Донке буюу тонголзуураас шөнө зэс утас хулгайлах гэж байгаад цахилгаанд цохиулж газар дээрээ амиа алдсан гэж мэдээлж байна.
Ийнхүү Газрын тосны 21 дүгээр талбайд үйлдвэрлэлийн ослоор нэг хүн амиа алдсан бол өнгөрсөн жил үл мэдэгдэх шингэний хордлогоор 4 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байгаа юм. Энэ хэргийн дараа Монголчууд архи хулгайлж ууснаас болж амиа алдсан гэж тайлбарлаж байв.
Хэргийн үнэн мөнийг эцэслэн тодруулаагүй байгаа ч Монгол иргэдийн эрх ашиг, хөдөлмөр хамгааллын дэглэм байнга зөрчигдөж байдаг тус компанийн ажилчид өөрсдийн муугаас болж амиа алдсан гэх мэдээллийг санаатай болон санамсаргүй түгээсээр буй нь харамсалтай.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих