"Эрүүл нийгэм-Таны оролцоо" аяны хүрээнд 2017 оны 5-р сарын 27-ны өглөө 9 цагт нийтийн хог цэвэрлэгээнд 11 байгууллагын 140 хүн сумын төвөөс зүүн тийш явдаг замын урд талаар Хархираа нөхөрлөлийн постын байр хүртэл талбайд тарсан цаас, гялгар уутыг түүж цэвэрлэлээ. Нийт 30 машин буюу 60 м3 хогийг хонхорт овоолж шатлаа.
Сумын Засаг даргын 2017 оны А/36 тоот захирамжийн дагуу сар бүрийн 3 дахь долоо хоногийн хагас, бүтэн сайн өдрийг бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулж ажиллаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23948
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих